2023-12-15
- 2023-12-12
- By Admin
Хамтран ажиллахыг урьж байна
Хамтран ажиллахыг урьж байна
Боловсрол, шинжлэх ухааны яам, Шинжлэх ухааны паркийн захиргаанаас шинжлэх ухаан, технологийн салбарт инновацийн үйл ажиллагаа болон технологи дамжуулалтын үйл явцад оролцогч байгууллагуудад тулгамдаж буй асуудлыг дэмжих ажлыг 2023 онд зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд тус чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой дээрх байгууллагуудаас хамтран ажиллах санал хүлээн авч байна.
Хамтарч ажиллах хүсэлтэй шинжлэх ухаан, технологийн салбарт инновацийн үйл ажиллагаа болон технологи дамжуулалтын үйл явцад оролцогч байгууллагууд холбогдох материал болон саналаа 2023 оны 12 дугаар сарын 21-ний дотор шуудан болон info@sciencepark.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү.
Хаяг: Улаанбаатар хот 13330, Энхтайваны өргөн чөлөө, ШУА-ийн төв байр 103 тоот
Утас: +(976) 265258