2023-12-15 10:45:27
- 2021-09-29
- By Admin
ӨНӨӨДРИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААНААР...
Шинжлэх ухаан, технологийн салбарт авч
хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол батлагдлаа.
БШУ-ны сайд Л. Энх-Амгалан бүх эрдэм
шинжилгээний хүрээлэнгүүдэд ажиллаж, судалгаа хөгжүүлэлтийн ажлын нөхцөл
байдалтай газар дээр танилцан, тус салбарт цаашид хийгдэх шинэчлэлийг эхлүүлж
байгаа билээ.
Энэхүү тогтоолоор;
- Эрдэм шинжилгээний байгууллагуудын судалгааны үндсэн чиглэлийг
тогтоож үр дүн, гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх
- Салбарын цахим шилжилтийг эрчимжүүлэх
- ШУТСангийн зохион байгуулалт, менежментийг сайжруулах
- ШУТҮЗ-ийн үйл ажиллагааг идэвхжүүлэх
- Судалгааны лабораториудын менежмент зохион байгуулалтын эрх зүйн
шинэ орчин бүрдүүлж, хэрэгжилтийг хангах
- Салбарын хүний нөөцийг чадавхжуулах, бэлтгэх, давтан бэлтгэх ажлыг
үе шаттайгаар хэрэгжүүлэх зэрэг салбарт тулгамдаж буй шинэчлэлийг хийх
боломж ийнхүү бүрдэж байна.
Эх сурвалж: Боловсрол, шинжлэх ухааны яам