2023-12-15 10:45:27
- 2022-04-21
- By Admin
АЗИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ПАРКИЙН ЗАХИРГААТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Азийн улсуудын томоохон 162 паркийн
гишүүнчлэлтэй Aзийн Шинжлэх ухааны паркийн захиргаатай уулзалт зохион
байгууллаа. Уулзалтад БШУЯ-ны Шинжлэх ухаан, технологи, инновацын бодлого,
хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Баттогтох, ХААИС-ийн захирал Т.Хэрүүга,
Aзийн Шинжлэх ухааны паркийн захиргааны Ерөнхий нарийн бичгийн дарга, гүйцэтгэх
захирал болон холбогдох төлөөлөл оролцлоо.
Талууд дараах гол асуудлаар хамтран ажиллахаар
боллоо. Тодруулбал:
- Шинжлэх ухааны паркийн эрх зүйн байдлын
тухай хуулийн төсөл дээр зөвлөгөө өгөх, бусад орны туршлагаас хуваалцах
- Шинжлэх ухааны паркийн ТЭЗҮ-ийг хамтран
гүйцэтгэх, санхүүжилт хөрөнгө оруулалт оруулах боломжтой Солонгос болон бусад
орны паркуудтай холбох, зуучлах,
- Улсын дэмжлэгээр хөгжүүлсэн Солонгосын Шинжлэх ухааны паркийн эрх зүйн орчны судалгааг хуваалцах зэрэг юм.
Эх сурвалж: БШУЯ