
2026-09-07 11:39:28

Солонгосын брэндүүд Хөвсгөлтэй хамтран ажиллахаар боллоо Шинжлэх ухааны паркийн захиргаа болон БНСУ-ын Тэжон хотын Бүтээлч эдийн засаг инновацын төвтэй хамтран хэрэгжүүлдэг Investment Week хөтөлбөрийн хүрээнд Хөвсгөлийн худалдаа аж үйлдвэрийн танхим нь БНСУ-ын LaEzer компанитай хамтран MOU байгууллаа. Энэ нь Монголын байгалийн баялгийг олон улсын зах зээлд гаргах, инновацын бүтээгдэхүүн болгон хөгжүүлэх стратегийн чухал алхам болж байна. Өвлийн -40 хэмийн хүйтэн, зуны төөнөх нар… Монголын эрс тэс уур амьсгалыг даван туулж чадсан ургамал бүрд дахин давтагдашгүй амин хүч, даван туулах чадвар оршдог. LaEzer брэнд энэхүү байгалийн хүч чадлыг шингээн, Монголын шилдэг байгалийн баялгийг гоо сайхны бүтээгдэхүүний түүхий эд болгон хөгжүүлэх GOBI Initiative төслийг хэрэгжүүлж байна. Байгалийн хамгийн хатуу ширүүн орчноос олсон арьс арчилгааны шийдлийг дэлхийд хүргэх зорилготой уг төсөл нь шинэ үеийн Beauty Tech-ийн ирээдүйг тодорхойлох алхам болж байна. Энэхүү хамтын ажиллагаа нь Монголын ургамлын онцгой чанарыг дэлхийд таниулах, инновацын бүтээгдэхүүн болгон хөгжүүлэх, олон улсын зах зээлд гаргах шинэ боломжийг нээж байна.

“Pitch to Partnership-4” Шинжлэх ухааны паркийн захиргаа нь БНСУ-ын Тэжон хотын Бүтээлч эдийн засаг, инновацын төв (DCCEI)-тэй хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Pitch to Partnership” хөтөлбөрийн дөрөв дэх удаагийн арга хэмжээг 2026 оны 6-р сарын 16-нд амжилттай зохион байгуулагдаж амжилттай үргэлжлүүлж байна . Энэ жилийн арга хэмжээнд эрүүл мэнд, инновац, технологи, хөдөө аж ахуй, хүнсний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 44 стартап оролцож, өөрсдийн төсөл, бүтээгдэхүүнээ танилцуулан дараагийн шатны шалгаруулалтаа хийлээ. Тэдгээрээс шалгарсан стартапууд нь 2026 оны 9-р сарын 1–3-ны өдрүүдэд БНСУ-ын Тэжон хотын Бүтээлч эдийн засаг, инновацын төвд олон улсын хөрөнгө оруулагчид, бизнесийн түншүүдэд төсөл, бүтээгдэхүүнээ танилцуулж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр оролцох гэж байна. “Pitch to Partnership” нь Монгол-Солонгосын гарааны бизнесүүдийн хамтын ажиллагааг идэвхжүүлж, инновац, технологийг нэвтрүүлэх, шинэ зах зээлд гарах боломжийг бүрдүүлж буй манай байгууллагын онцлох хөтөлбөрүүдийн нэг юм.

Эдийн засаг, хөгжлийн яамны харьяа Шинжлэх ухааны паркийн захиргаа, БНСУ-ын Тэжон хотын Бүтээлч эдийн засаг, инновацын төвтэй хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Pitch to Partnership” хөтөлбөрийн дөрөв дэх удаагийн арга хэмжээ боллоо. Уг арга хэмжээнд Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Отгонцэцэг, Шинжлэх ухааны паркийн захиргааны гүйцэтгэх захирал Н.Тэгшбаяр, БНСУ-ын Тэжон хотын Бүтээлч эдийн засаг, инновацын төвийн захирал ноён Нох Соб Квак, багийн ахлагч Ким Ёнг Жэ, зөвлөх И Бён Мин болон хөтөлбөрийн эцсийн шатанд шалгарсан 19 гарааны компаниудын төлөөлөл оролцов. Шинжлэх ухааны паркийн захиргааны гүйцэтгэх захирал Н.Тэгшбаяр уг арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “ Өнөөдөр зохион байгуулагдаж буй энэхүү хөтөлбөрт нийт 41 төсөл оролцсоноос, хүнс, хөдөө аж ахуй, технологи, инновац шингээсэн 19 стартап сүүлийн шатанд оролцож байна. “Pitch to Partnership” хөтөлбөр нь Монгол Улсын гарааны компаниудыг олон улсын хамтын ажиллагаанд холбож, хөрөнгө оруулалт татах, туршлага солилцох, бүтээгдэхүүн үйлчилгээгээ хөгжүүлэх боломжийг бүрдүүлэх зорилготой бөгөөд шалгарсан төслүүд нь 9-р сард БНСУ-ын Тэжон хотын Бүтээлч эдийн засаг, инновацын төвийн урилгаар “Startup Korea Investment Week” 2026 арга хэмжээнд оролцох юм” гэж онцоллоо. Түүнчлэн “2026 Mongolia market expansion programm”-ийн хүрээнд 6-р сарын 17-ны өдөр БНСУ-ын гарааны компаниудыг хөрөнгө оруулагчидтай холбон танилцуулах, туршлага мэдлэг солилцох “SIW in Mongolia” арга хэмжээ, 6-р сарын 19-20-ны өдрүүдэд Битлзийн талбайд БНСУ-ын гарааны компани, их сургууль, аялал жуулчлалын талаар танилцуулах “K-Startup global pop-up Mongolia” өдөрлөгүүд тус тус зохион байгуулагдах гэж байна.

Эрдэнэшишийн тариалан ба Үрийн чанарын сургалт, “Pitch to Partnership-4” хөтөлбөрийн танилцуулга боллоо.


БНСУ-ын Тэжон хотын Бүтээлч эдийн засаг инновацын төв (CCEI) байгууллагын Ерөнхий менежер Доктор Hwang, Youn-Sung болон төслийн багийн ахлагч Kim, Young-Jae нар Шинжлэх ухааны паркийн захиргаанд зочилж уулзалт хийлээ.

Төрийн албан хаагчийн ёс зүйн нийтлэг хэм хэмжээ

Монгол Улсын Шинжлэх ухааны паркийн захиргааны хамт олон Франц Улсаас Монгол улсад суугаа Элчин сайд хатагтай Коринн Пэрера да Силватай уулзалт хийлээ

Шинжлэх ухааны паркуудын дэлхийн хандлага ба монголын боломж

Шинжлэх ухааны паркийн захиргаа Хүннү хотын захирагчийн ажлын албатай уулзаж, харилцан танилцах уулзалт зохион байгууллаа

Энх Тайван ба Хөгжлийн Төлөөх Дэлхийн Шинжлэх Ухааны Өдрийн Мэнд Хүргэе!

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн Шинжлэх ухааны паркийн захиргаанд зочилж, инновацын экосистемийн асуудлаар санал солилцлоо
Монгол Улсын Шинжлэх Ухааны Парк © 2023

